Өндөр Tехнологийн Инновацийг хөгжүүлэгч Судалгааны Их сургууль болох
Эрхэм таны амгаланг айлтгая.
Цахим Өртөө дээд сургууль та бүхний өмнө үүдээ нээж байна. Дэлхийн өнцөг бүрт мэргэжлээрээ ажиллаж, амьдардаг олон арван монгол эрдэмтэн багш, судлаач, бизнес эрхлэгч тэргүүний дэвшилт сэхээтний нэгдэл болсон Цахим Өртөө Холбооноос Монгол орны хөгжлийн ирээдүй, нэгэн тулгуур - Судалгааны Их Сургууль байгуулах эрхэм зорилготой энэхүү дээд сургуулийг байгууллаа.
Алсын хараа: Монгол орны хөгжлийн хөтөч сургууль болох
Зорилт: Өндөр технологийн Инновацийг хөгжүүлэгч Судалгааны Их сургууль болох
Салбар: Одоо байгаа: Програм хангамж, Олон улсын эдийн засаг , Бизнесийн удирдлага, Аялал Жуулчлалын удирдлага.
Ойрын ирээдүйд: Биотехнологи, Нанотехнологи, Философи


Цахим Өртөө дээд сургуулийн номын сан, “GREEN COMPASS” оюутны клуб хамтран 2011-2012 оны хичээлийн жилийн “НОМЫН САЙН НӨХӨР”-ийг шалгаруулах үйл ажиллагаа 5 сарын 8-нд зохион байгуулсан. Үүнд 2011-2012 оны хамгийн их ном уншсан оюутнаар Бизнесийн Удирдлагын 2-р курсын оюутан Э.Ариунтуяа 30 ном уншиж 1-р байр, Олон Улсын Эдийн Засгийн 1-р курсын оюутан Д.Сэлэнгэ 20 ном уншиж 2-р байр эзэллээ.
Цахим Өртөө дээд сургуулийн “Ногоон луужин” клубын “4RE” баг нь “Хог хаягдлын эко шийдэл-2012” сэдэвт шилдэг бүтээлийн улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцож “Органик Монгол” хөтөлбөрийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ. Уралдаанд амжилттай оролцсон "4RE" багийн гишүүд болох АЖУ-ын 3-р курсын оюутан Ганцэцэг, Уртнасан, Оюунцэцэг, Насанжаргал нартаа сургуулийн удирдлага, багш, нийт оюутнуудынхаа өмнөөс баяр хүргэе.
2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Цахим Өртөө дээд сургууль /хуучнаар Сод Хийморь дээд сургууль/-ийн төгсөгчдийн уулзалт сургуулийн байранд боллоо. Уулзалтанд үе үеийн төгсөгчдөөс гадна сургуулийн удирдлага, багш, ажилчид болон Цахим Өртөө Холбоо ТББ-ын гишүүд оролцлоо.
Уулзалтанд ирсэн сургуулийн удирдлага, багш нар болон Цахим Өртөө Холбоо ТББ-аас ирсэн төлөөлөгчдийг танилцуулсны дараа төгсөгчид өөрсдийгөө танилцуулснаар үйл ажиллагаа эхлэв. Сургуулийн захирал Ц.Буянцогтоо “Сургуулийн үйл ажиллагааны шинэчлэл, хамтын ажиллагаа, баримталж буй бодлого, хэтийн зорилго, зорилтууд”-ыг танилцууллаа. Үүний дараа СУЗ-ийн дарга М.Тулгат “Сургууль болон төгсөгчдийн эргэх холбоо, хамтын ажиллагаа”-ны тухай сонирхолтой илтгэл уншлаа.
"Цахим Өртөө" Боловсролын Консорциумын танилцах аялал 2011 оны 09 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос 38 км зайтай оршдог "Өндөр Дов" жуулчны баазад болж өнгөрлөө.
Танилцах аяллын зорилго нь энэ жил элсэн орсон шинэхэн оюутнуудтай багш нар болон дээд ангийн оюутнууд нь танилцах, амралтын нэг өдрийг хамт олноороо эрүүл агаарт гарч, өдрийг хөгжилтэй өнгөрөөх байлаа. Ийм учраас бүх оутнуудыг санамсаргүй сонголтоор галуудад хуваасан юм. Гал бүр өөрсдийн нэр, уриатай. Оюутнууд маань галдаа тун чиг хөгжилтэй, инээдтэй нэр болон уриаг өгсөн байлаа.






















Цахим Өртөө Холбоо ТББ ба гишүүд
ЮүЭсАй ХХК
Бэкфорс Монгол